Нийслэлийн иргэнд эзэмшиж буй
газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аян Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт
явагдаж дуусжээ. Өнөөдрөөс Баянгол дүүрэгт энэ аяныг эхлүүлж байна. Баянгол
дүүргийн 7 хорооны 269 нэгж талбарт
өмчлөх боломжтой гэсэн судалгаа гарсны дагуу 10 хоногийн хугацаатай тус
дүүргийн иргэдийн газар өмчилж авах хүсэлтийг үндэслэн холбогдох материалыг
бүрдүүлэн авах юм.