Дөрөвдүгээр
улирлын шинэчилсэн хуваарьт Засгийн газрын үнэт цаас/ЗГҮЦ/-ны жижиглэнгийн
арилжааг өрсөлдөөнт хэлбэрээр зохион байгуулахаар өөрчлөлт оруулж байгаатай
холбогдуулан 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГҮЦ-ны арилжаа явагдахгүй болсныг
Сангийн яамнаас мэдэгдлээ. Иймд ирэх долоо хоногт буюу 2017 оны 11 дүгээр сарын
7-ноос эхэлж жижиглэнгийн ЗГҮЦ-ны арилжаа өрсөлдөөнт хэлбэрээр зохион
байгуулагдахаар болжээ.