Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу \”Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ.Тэгвэл энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 854, \”Монгол бахархлын өдөр” энэ сарын 19-нд тохиож байна. Уг нь Чингис хааны төрсөн өдрөөр бүх нийтээр амрах ёстой ч энэ жил ням гариг таарч байгаа юм байна. Гэхдээ хилийн боомтууд амарах аж.Тодруулбал,\”Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд тухайн өдөр ажиллахгүй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.