У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж чадаагүйдээ нэлээн бухимдсан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байсан. МАН-ын \”Шинэчлэл, хөгжлийн хороо\”-г тэргүүлдэг тэрбээр удахгүй төрийн ордонд \”Төрийн хямрал\”-ыг хэлэлцэхээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар зэхжээ. Улс төрийн намын шинэчлэлийг эрдэмтэд чуулж шийддэг ч байж болох юм. Ямартай ч түүнийг ямар нэг сайдын албанд очиж чадаагүй ч гэсэн удахгүй улс төрийн намыг хэрхэн шинэчилж, хөгжүүлдгийг үзүүлээд өгөх байх гэсэн хүлээлт МАН-ын залуу гишүүдэд төрөөд байгаа гэсэн. Өмнөх Засгийн газрыг татаж унаган оффшор бүсийг тогтоох ажилд идэвхийлэн оролцож байгаа түүнийг их зүйл хийнэ хэмээн хүлээх бүлэг хүмүүс ч байна.