УИХ-ын гишүүн
З.Нарантуяа Завхан аймгийн
төсвийн хөрөнгө оруулалттай танилцасн байна. Улсын төсвийн санхүүжилт нь тодорхой
шалтгааны улмаар саатаж, гүйцэтгэл хийгдэж дуусаагүй удаж байгаа тус аймгийн
Хөгжимт жүжгийн театрын барилгын явцыг үзэж 2020 оноос өмнө
барилгыг ашиглалтад оруулах талаар орон нутгийн удирдлагатай санал солилцжээ.
Мөн шинээр
нээгдэх гэж байгаа Спорт цогцолборын барилга болон Онцгой
байдлын газрын үйл ажиллагаанд шаардагдаж байгаа үйл ажиллагааны зардлын өсөлт
зайлшгүй нэмэх саналуудыг судалж, тооцоолол бодитой эсэхийг шалгаж ирэх жилүүдэд хамгийн чухал
ажлыг санхүүжүүлнэ гэжээ.
Түүнчлэн сүүлийн
жилүүдэд төсвийн санхүүжилт хөрөнгө оруулалт бараг хийгээгүй говийн сумдын
эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн засваруудыг дуусгах, шинээр нэмж барих, тухайлбал, аймгийн төвөөс хамгийн хол оршдог Сантмаргац суманд 320
хүүхдийн суудалтай сургууль, Дөрвөлжин суманд 100 хүүхдийн цэцэрлэг зэрэг шинэ
хөрөнгө оруулалтын ажлууд эхлүүлнэ гэж иргэдтэй уулзах үеэрээ хэлжээ.