Дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой
пүүс гэгдэж буй \”Apple” олон
тэрбумын татвараас зайлсхийж, нууцлаг сүлжээнд нэгдсэн гэж \”Парадайзын
баримтууд” дэлгэлээ. Тэд \”Apple”-ийг 2013
онд татвараас зайлсхийхийн тулд борлуулалт сайтай дэлгүүрийнхээ орлогыг
Ирландын татварынхнаас хэрхэн нуун дарагдуулсныг илчилсэн байна.\”Apple”-ийнхэн татвараас нуусан офшорынхоо мөнгийг буюу 252
тэрбум ам.долларыг Жерсигийн Channel
Island руу илгээжээ. Харин \”Apple”-ийн
зүгээс шинэ бүтэц зохион байгуулалт төлж буй татвараа бууруулаагүй гэдгээ
мэдэгдсэн аж.
Олон тэрбумын хөрөнгийн офшорт
нуусан ч тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд компанийн татвартаа 35 тэрбум
ам.доллар төлснөөрөө дэлхийн хамгийн том татвар төлөгч хэвээр байгаа юм. Компанийн
зүгээс, \”Аль ч улс оронд төлөх татвараа бууруулаагүй, хууль дүрмийг нарийн
мөрдөж байгаа” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Ирландаас ямар ч шилжүүлэг хийж,
хөрөнгө оруулалтаа хөдөлгөөгүй гэдгээ илэрхийлсэн байна.
\”Парадайзын баримтууд” нь офшор
санхүүгийн ертөнцөд шуугиан дэгдээсэн санхүүгийн чухал баримтуудыг олон нийтэд
дэлгээд байгаа билээ.
Б.Болормаа