Зүрхний
төрөлхийн эмгэгтэй 10 гаруй хүүхэд Бээжиндүнэ төлбөргүй хагалгаанд орж,
эмчлүүлээд өнөөдөр эх орондоо ирэх аж.
Тэд Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр 14.30 цагт ирэх юм байна. БНХАУ-ын \”Нэг зам нэг бүс” хэмээх төрийн
бодлогын хүрээнд зохион байгуулж буй хүмүүнлэгийн тусламжийн үр шимийг хүүхдүүд ийнхүү хүртжээ. Энэхүү
үйл ажиллагааг хятадын улаан загалмай болон МУЗН хамтран зохион байгуулсан байна. Зүрхний өвчнөөр шаналж буй 40 гаруй хүүхдийг энэ маягаар дахин хагалгаа, эмчилгээнд оруулах боломжийн
талаар энэ үеэр мэдээлэх аж.