АНУ-ын ерөнхийлөгч
Дональд Трамп Хойд Солонгосын эрх баригчдийг хэлэлцээрийн ширээний ард сууж,
\”гэрээ хэлэлцээр хийх”-ийг уриаллаа гэж NBC News мэдээллээ.
Түүнчлэн америкийн ерөнхийлөгч Пхьеняны эргэн
тойроны цөмийн хямралыг арилгах зөвшөлцөлд хүрч магадгүй байна гэж үзжээ.
\”Би, Хойд Солонгос
хэлэлцээрийн ширээний ард ирж, гэрээ хийх бодол байгаа гэдэгт итгэж байна. Энэ
хэлэлцээр нь БНАСАУ-ын ард түмэнд төдийгүй дэлхийн бүх хүн амын эрх ашигт
нийцэнэ гэж үзэж байна”- гэж Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Же Интэй
уулзах үеэр хэллээ.
Трамп Ким Чен Ун-тэй
ярилцахад бэлэн тухай өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Ц.Пүүжээ