Их Британид цагдаагийн
байгууллагынхны хийсэн судалгаагаар, хүүхдүүд өөрсдийнхөө садар самууныг
харуулсан зургийг түгээх, энэ төрлийн хэрэгт холбогдох нь сүүлийн хоёр жилийн
хугацаанд хоёр дахин нэмэгдсэн дүн гарчээ. Англи болон Уэльсэд 2016-2017 оны
хооронд насанд хүрээгүй 6,238 хүүхэд, өдөр тутамд 17 хүүхэд садар самуунд
холбогддог нь судалгаагаар тогтоогдсон байна. Цагдаагийнхан уг судалгаанд 10
хүртэлх насны хүүхдүүдийн мэдээллийг ашиглажээ.
Үндэсний цагдаагийн газрын ахлагч
нарын зөвлөлийн ахлах ажилтан Саймон Бэйли, \”Энэ бол сэтгэл түгшээсэн маш муу
хандлага. Олон нийтийн сүлжээнүүд хүүхдүүд садар самуунд холбогдсон зураг,
нийтлэлүүдийг нэн яаралтай устгах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд 18 хүртэлх насны
хүүхдүүд зохисгүй болон хориотой зураг түгээх явдал гурав дахин нэмэгдэж 4,681
тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн 2,700 тохиолдол гарч байсан 2014-2015 оны
үеийнхээс 131 хувиар өссөн дүн юм.
Норфолкийн үндсэн хуулийн тэргүүн
ноён Бэйли энэ талаар, \”Садар самууныг сурталчилсан зургаа олон нийтийн
сүлжээгээр түгээх нь хууль зөрчиж буй хэрэг. Ийм зургаа нэг удаа олон нийтэд
түгээхэд л цаана нь асар их хохирол амсах нөхцөл бүрдэж байдаг. Тиймээс сургуулиуд
садар самууныг харуулсан зургийн нөлөөллийг бууруулахад илүү их анхаарч ажиллах
шаардлагатай байна” хэмээн өгүүлээд олон нийтийн сүлжээний компаниуд ч яаралтай
арга хэмжээ авахыг уриалжээ.