УИХ-ын зарим гишүүн өнөөдөр \”МИАТ” ХК-ийн
агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт бүтээж байгаа \”ТВС-2МС” агаарын
хөлгийн их засварын ажлын явцтай танилцлаа.
Бүрэлдэхүүнд УИХ-ын
гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын
гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Л.Энхболд,
Б.Энх-Амгалан, Н.Учрал нар багтсан. Түүнчлэн \”МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир, ИНЕГ-ын
тэргүүн дэд дарга Б.Алтанцом болон албаны бусад хүмүүс байлцлаа.
\”АН-2” онгоцыг олноор
ашиглаж байсан өмнөх нийгмийн үед \”АН-2” онгоцны их засварын ажлыг МИАТ
компаний инженер техникийн хамт олон гүйцэтгэж байсан туршлагад суурилан хуучин
\”АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед их засвар хийж АНУ-ын \”Honeywell”
компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, \”Hartzell Propeller Inc” компанийн таван алгат
сэнс тавьж шинэчилсэн \”ТВС-2МС” агаарын хөлөг бүтэж байгааг МИАТ ХК-ийн Агаарын
хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш гишүүдэд танилцууллаа.
Тэрбээр, дэлхий дээр
хамгийн их ашиглагддаг онгоц бол \”АН-2” юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан бага оврын агаарын хөлгийг
угсрах ажлыг Монголдоо хөгжүүлэх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг
тодотголоо.