Хэвлэлийн баатар болсон Сангийн сайд Ч.Хүрбэлбаатар нийт эцэг, эхчүүдээс уучлалт гуйлаа. Энэ удаа тэрээр лицензний тухай яриагүй. Шал өөр асуудлаар уучлал гуйсан гэдгийг тодруулж хэлэх хэрэгтэй байх. \”Хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ. Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригоос болоод хүүхдийн мөнгийг өгч чадахгүйд хүрээд байсан юм. Хоригийг УИХ хүлээж аваагүй тул хүүхдийн мөнгийг яаралтай олгохоор болж Сангийн яамнаас Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын данс руу шилжүүлж эхэллээ. Хоригоос болж хугацаа алдсандаа нийт эхчүүдээс уучлал гуйж байна аа\” хэмээн санаагаа амраажээ. Тэрээр ийнхүү ялалтын туг мандууллаа.