Өмнөд Солонгосын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын алба болон Гадаад иргэний бодлого төлөвлөлтийн газраас Кёнгиду аймгийн Ичон хотын ойролцоох Шуудан тээвэрлэлт хүргэлтийн агуулахад 13-ны өглөөний 05:00 цагт хийсэн хамтарсан шалгалтаар хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 191 гадаадын иргэдийг илрүүлжээ.
Тэдний 175 нь оюутны визтэй гадаадын иргэд, 16 нь хууль бус оршин суугч гадаадын иргэн байсныг шалгаж тогтоосон байна. Эдгээр хүмүүсийг албадан нутаг буцаах болон хуулийн дагуу торгууль оноох хүртэл арга хэмжээ авч дараагийн шатанд прокурорт шилжүүлэх төлөвтэй байгаа аж.
Гадаадын иргэн харьяатын албаны мэдэгдлээс үзвэл Шуудан хүргэлтийн компани нь гадаад иргэдийг хууль бусаар ажиллуулж байгаа гэсэн мэдээллийг авч битүүмжлэн шалгалт оруулжээ. Одоогоор нарийвчилсан мэдүүлэг авч байгаа учраас аль улсын ямар иргэд байсан талаар тодорхой мэдээлэх боломжгүй байна гэж дурдлаа.