Өнгөрсөн аравдугаар сард
таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч, олныг
цочирдуулсан билээ. Энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр шүүх хурал болж, гэм буруутайд тооцож,
түүнд 18 жилийн хорих ял оноожээ.
Тус
шүүх хуралдаанд шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр, Э.Чингис нар, улсын яллагч
Н.Гэрэлмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, хохирогчийн талынхан
өмгөөлөгчийн хамт оролцсон байна.