Бусдыг зодсон
хэргээр нэг бус удаа шалгагдаж, саатуулагдаж байсан Улсын начин Б.Одхүүг Эрүүгийн
цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд
өнгөрсөн бямба гаригт баривчилжээ.Түүнийг Улсын бүртгэлийн
ерөнхий газарт бүртгэлгүй, өр
барагдуулах үйлчилгээ үзүүлдэг хууль бус компани байгуулан иргэдийг дарамталж байсанд буруутган ийнхүү баривчилжээ. Өөрөөр хэлбэл, иргэд бусдад зээлсэн
мөнгөө авч чадахгүй тохиолдолд Б.Одхүү начинд хандаж, дарамтлуулж байгаад мөнгөө олж авдаг байсан аж. Одоогоор Б.Одхүү начинг ШШГЕГ-ын
харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа бөгөөд түүнийг цөөнгүй иргэнийг дарамталсан хэмээн
шалгаж байгаа аж. Б.Одхүү начин саяхан нэгэн захиалагчийн хүсэлтээр
томоохон компанийн захирлыг сүрдүүлсний
улмаас тэр нь цагдаагийн байгууллагад хандсанаар ийнхүү баривчлагджээ.