Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, \”Монголын төмөр зам\” ТӨХК-ийн
ТУЗ-ийн эксдарга Б.Батзаяаг саатуулсан билээ. Мөн түүнтэй хамт Ухаахудаг-Гашуунсухайтын
чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч \”Samsung CT” corporatian
компанийн удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн
газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүү үүсгэн баривчилсан юм.
Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар \”Бусдын
эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион
байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол
учруулсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байгаа бөгөөд тэднээс гадна энэ хэрэгт \”Либерти партнерс”-ийн
захирал Ч.Ганбат, \”МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг холбогдуулан мөн шалгаж эхэлжээ. Гэвч \”Либерти
партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас \”ИнтерПол”-оор эрэн сурвалжилж эхэлсэн байна.