Монгол Улсын Үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын
даргад өргөн мэдүүлсэн.
УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг хоёр жилийн өмнө гарч,
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг судалсан. Улмаар хуульд
тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан юм. Энэ дагуу
УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан, УИХ дахь нам, эвслийн бүлэг бүрээс
төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж, улмаар хуулийн төслийг өргөн
барилаа.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд Засгийн газрын тогтвортой ажиллах эрх зүйн орчинг
бүрдүүлэх, Ерөнхий сайдын гүйцэтгэгх эрх мэдлийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард нийтээс
сонгодог байсныг УИХ-аас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн хугацаагаар
нэг удаа сонгодог байх. Хотыг
засаг захиргааны нэгжид хамааруулах, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг
байгуулах, бүх шатны Засаг даргыг томилж, сонгох, чөлөөлөх зарчим, эрх зүйн
зохицуулалтыг боловсронгуй болгох, уг үйл ажиллагаанд улс төрийн намын оролцоог
хязгаарлах. Гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн хоорондын зарим харилцааг зохистой
болгох чиглэлээр зарим нэмэлт өөрчлөлтийг тусгасан байна.
Гэхдээ ажлын хэсгийн өргөн барьсан дээрх өөрчлөлтийг ард нийтийн санал
асуулгаар баталгаажуулахаар шийдвэрлэжээ.
Ингээд Монгол Улсын
Үндсэн хуульд орж буй зарим өөрчлөлтүүдийг танилцуулж байна.