Үйлчлүүлэгчдэдээ
модон хавтан дээр зоог тавьж үйлчилсэн нэгэн газарт 50 мянган еврогийн торгууль
ногдуулаад байна. Их Британийн Бирмингэм хотын зөвлөлөөс мэдэгдэхдээ, Ibrahim’s Grill and Steak House зоогийн
газарт ашигласан тэрхүү модон таваг нь хоол хүнсийг хордуулах эрсдэл өндөр
байдаг гэжээ.
Хяналтын
ажилтнууд 2016 оны 10 дугаар сард очихдоо ариун цэвэр, эрүүл ахуйн хэд хэдэн
зөрчил илрүүлж байсан аж. Түүнээс хоёр сарын дараа дахин шалгахад нөхцөл
байдлаа сайжруулсан байсан ч, дээрх \”хэргийн эзэн” болсон модон тавгийг ашиглаж
байжээ.Тиймээс
өнгөрөгч Пүрэв гаригт Бирмингэмийн Магистратын шүүх дээр тус зоогийн газар дүрэм журмыг дагаж мөрдөлгүй модон тавгийг
үйлчлүүлэгчдэд хоол өгөхдөө ашигласаар байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Анх 14
хүнтэй нэгэн үдэшлэгийн үеэр хоолонд хүмүүс хордсон гэх мэдээллээр цагдаагийн
ажилтнуудыг дууджээ. Тэр үед цагдаагийнхан мөн л эрүүл ахуйн шаардлага
хангаагүй олон зөрчил илрүүлсэн байна. Байшингийн цэвэрлэгээ маш муу, мөн
химийн бодисыг зохих зааврын дагуу хэрэглээгүй гээд олон гээд асуудал дагуулсан
олон зөрчил байсан аж.
Орчуулсан Б.Болормаа