БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас зам даваа цасанд
боогдоод байгаа. Үүнээс болж Бээжингээс Эрээн орох зам Монгол Улсын 200 гаруй
иргэд цасанд боогдож, автобусандаа дөрөв хоносон юм.
Жин-Тэй гэх жижиг тосгонд 38 хүний багтаамжтай 7 автобус
байсан бөгөөд зарим иргэд ачаа бараагаа орхин Хөх хот руу явцгаасан, зарим нь Жин-Тэй
тосгондоо зам нээгдэхийг хүлээн үлдсэн талаар өмнө нь мэдээлж байлаа.
Тэгвэл цасанд боогдоод байсан 200 гаруй иргэд өнөөдөр
өглөө хил давж, эх орондоо ирээд байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. БНХАУ-д
цас үргэлжлэн орсоор байгаа. Үүнээс шалтгаалан зам даваа дахин цасан боогдсон
талаар мэдээлэл ирж байна. Ямартай ч автобусанд цасанд боогдож Жин-Тэй тосгонд
автобусанд гурав хоносон иргэд эх орондоо ирлээ. Цаашид БНХАУ-ыг зорих иргэд
цаг агаарын мэдээ мэдээллийг авч, болгоомжтой зорчихыг анхааруулъя.