2015 оны аравдугаар сарын 31-нд
Египетээс Санкт-Петербургийг чиглэн нисэж явсан зорчигч тээврийн онгоц Синайн
хойгт осолдсон билээ. Эйрбас А321 онгоцонд сууж явсан224 хүн бүгд амь
үрэгдсэн юм.
Тэгвэл Египетэд осолдсон Эйрбас А321 онгоцны \”ослын шалтгаан”-ыг янз бүрээр
тайлбарлаж, тайлах гэж оролдож байна. Гэхдээ АНУ-ын шинжээчдийн
хийсэн дүгнэлт үндэслэлтэй ихтэй байв.
АНУ-ын шинжээчид Эйрбас-А321 онгоц сүйрэх болсон
шалтгааныг тэсрэх бөмбөгтэй холбоотой гэж таамаглал дэвшүүлсэн. Тэгвэл АНУ-ын
үндэсний аюулгүй байдал, Тангуулын газрын хэд хэдэн албан тушаалтнууд энэ
таамаглалыг батлан ярьжээ.
Нэгэн албан тушаалтан онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байх
магадлал 99.9 хувьтай гэж мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл Оросын онгоцонд
Исламын улсын хэт даврагчид байсан гэж үзэж байгаа аж.
Харин ОХУ-аас тухайн осолд албан ёсны тайлбар, байр
сууриа илэрхийлээгүй байгаа. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин захирамж гаргаж,
Оросоос Египет рүү хийх шислэгийг түр хугацаанд зогсоогоод байгаа юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч дээрх ослыг террорист
халдлага байсан гэх таамаглалыг няцаасан мэдээлэл хийжээ.
Амар