Зайсан толгойгоос Яармаг явах уулын зам дагуу \”Богд\” ууланд бага насны хүүхэд хадан цохио дээрээс унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 15:23 цагт очиж, иргэн Э /9 настай, эрэгтэй/, иргэн А /11 настай эмэгтэй/ нар 6 метрийн өндөр хадан цохионоос унах гэж байсныг аварчээ. Улмаар хүүхдүүдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.