\”Хөх Монгол” бүлгэмээс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан
гадаадын иргэдэд үйлчилж, төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын
лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар
мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд \”Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Хон Хэрээдийн Б.Энхбат Ерөнхийлөгч асан
П.Очирбат, Хөрөнгийн биржийн захирал асан Н.Золжаргал нартай холбоотой зарим асуудлыг
дурьдсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ \”…Энэ
хоёрыг яагаад ярьж байна гэхээр энэ хүнд хариуцлага тооцоогүйгээс болж
П.Очирбат гэх хүний тойрон хүрээлэгч нараар төрөө самруулж байна. Н.Золжаргал гэх
хүнийг дахин төрийн албанд ажиллахгүй болгож өгөөч гэхэд ямар ч арга хэмжээ
аваагүйгээс болж монголчууд арван жилийн дараа толгойгоо шааж байна. Энэ
Н.Золжаргал гэх хүн Монголбанкийг самарч, ард түмний хэдэн тэрбум төгрөгийг
идчихээд сууж байна” гэлээ.
Мөн энэ үеэр тэд Монгол Улсын Ерөнхийлөгч
Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хуль зүйн сайд
Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарт хандан Монгол Улсын
газрыг лиценз нэрээр авч хоорондоо наймаалцаж байгаа нэр бүхий хүмүүсийг шалгаж
өгөхийг хүссэн юм. Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, \”Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нартай холбоотой
хэргийн баримт материалуудыг тэд ЦЕГ болон ТЕГ-т албан
ёсоор хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Одоогоос
арван жилийн өмнө \”Хөх монгол” бүлгэм анх Монголын газар нутгийг гадаад иргэдэд
тарааж байгаа тухай баримт дэлгэж байжээ. Харин тэдний энэ баримтыг цэгцэлж шийдвэрлээгүйн улмаас өнөөдөр Монгол Улс алдагдахад хүрсэн гэж тэд үзэж байгаа аж. Хэрэв уг хэргийг хянахгүй бол \”Хөх
Монгол” бүлгэм өөрсдийн журмын дагуу хууль зөрчиж байгаа хүмүүстэй хууль зөрчиж
хандах болно гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар эдгээр хүмүүс өөрсдөө хуулийн дээр суучихаад хуулиа дагахгүй байгаа учраас хууль үйлчилдэггүй хүмүүстэй адилхан хуулиас айдаггүй
хүмүүс хуульгүй
системээр ажиллах гэнэ.