Америкийн томоохон автомашин
үйлдвэрлэгчийн нэг болох General Motors (GM) 2019 онд жолоочгүй хүрдгүй машин гаргахаар
төлөвлөсөн талаар концерны сайтаас иш татан Lenta.ruмэдээллэж байна.
Chevrolet Boltцахилгаан машин дээр үндэслэн Cruise AV аво машин үйлдвэрлэх бодолтой байгаа юм. General
Motors (GM)-ийн ерөнхийлөгч Дэна Амманы хэлснээр тухайн
машин дээр жил хагас ажилласан бөгөөд 2019 он гэхэд жолоочгүй, жолоодлогын хүрдгүй
машин үйлдвэрлэхээр болжээ.
Тэр, анхны энэ машин
эхнээсээ л удирдлагын элементгүйгээр – удирдах \”жолооны хүрдгүй” ба \”хурдны гишгүүр”-гүйгээр
зохион бүтээгдсэн. The Verge-д тэмдэглэснээр Сан-Франциско болон
Финиксийн гудамжуудад шалгаад эхэлсэн гэжээ.
Жолоочгүй автомашин бүтээхэд GM-ээс гадна Uberтакси бааз, Volvo, Ford, Jaguar Land
Rover, Volkswagen автоконцернууд түүнчлэн Илона Маска Tesla компанууд оролцож байна.
Тэр ч бүү хэл автомат удирдлагатай ачааны машин бүтээсэн билээ. Гэхдээ төлөвлөж байгаа мөн үйлдвэрлэлтээс
гаргаж байгаа автомашинууд бүрэн автоматчилагдаагүй учраас удирдах жолоочтой
байж болох юм.
Ц.Пүрэвдорж