ОБЕГ-ын харъяа \”Аврагч” биеийн тамир техник спортын хорооны хамт олон спорт заалныхаа шалыг агч модоор шинэчилжээ. Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний хэмжээнд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдар, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, тус албаны спортыг хөгжүүлэх зорилгоор заалны шалыг агч мод болгосон байна. Цэвэр байгалийн агч модон шал нь хүний биеийн эрүүл мэндэд тустай төдийгүй тамирчдын бэлтгэлийн явцад авч болох бэртэл гэмтлийг 70 хувь багасгах давуу талтай бөгөөд улс, бүсийн болон олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах 256 хүний суудалтай тус заал ийнхүү олон улсын жишигт нийцсэн, америк технологиор хийгдсэн агч модон шалтай болжээ. Заалны шалыг шинэчлэх ажлыг \”Булган Шонхор” ХХК нь 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.
Ж.Бат