ШАТРЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээний анхан шатны тэмцээний хаалтын үйл ажиллагаа өчигдөр болж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, МШХ-ны УЗГ Р.Энхбат, T.Батжаргал, Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Ч.Мөнхбат, \”Занданшатар” клубын захирал Г.Эрдэнэбаяр нар оролцлоо.
Тэмцээнд дотоодын чансаагаар эрэгтэй 2100-гаас доош, эмэгтэй 1800-аас доош чансаатай 10 аймаг, 9 дүүргээс эрэгтэй 162, эмэгтэй 60 нийт 222 шатарчин оюун ухаанаа сорьсноос:
ЭРЭГТЭЙ АНГИЛАЛД:1- р байр: Дэд мастер Б.Ариунболд (Дорнод аймаг)2- р байр: Дэд мастер Ж.Энхболд (Чингэлтэй дүүрэг)3- р байр: ДШХ-ны дэд мастер Л.Очирбат (Чингэлтэй, Цэцэн нүүдэл)
ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД:1- р байр: ДШХ-ны эмэгтэй дэд мастер Б.Энхсаран (Гобичесс)2- р байр: Б.Удвал (Мончесс)3- р байр: Б.Анужин (Монгени) тус тус эзэллээ.
Эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэй ангилалд эхний 20 байр эзэлсэн шатарчид \”ШАТРЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХАГАС ШИГШЭЭ” тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээнийг Монголын шатрын холбоо жил бүр уламжлан зохион байгуулдаг бөгөөд энэ жил Мэдээлэл технологийн үндэсний парк, Төрийн банк, Монгол улсын боловсролын их сургууль, \”Занданшатар” клуб хамтран ажиллалаа.
Хагас шигшээ тэмцээнийг 3 дугаар сарын 12-18 ны өдрүүдэд Мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулах бол Шигшээ тэмцээн 5 дугаар сарын 18-27 ны өдрүүдэд Архангай аймагт болно.