Нэгдүгээр сарын 26-ны баасан гаригт Хосю арал дээрх Японы Мисава ЦНХ-ний баазад эхний F-35A онгоц ирлээ. Энэ Онгоц- АНУ-аас худалдаж авсан байлдааны олон зориулалтын онгоцны эхнийх юм. Онгоц, Айчи муж дахь Mitsubishi Heavy Industries үйлдвэрийн ойролцоо байрлах ЦНХ-ний бааз дээр ирсэн бөгөөд тус буудал нь онгоц угсрах, шалгах ажиллагаа явуулдаг талаар TASS мэдээллээ.
Японы ЦНХ Мисава баз дээр дахиад арван F-35A ирэх юм байна. Тус орны Батлан хамгаалах яам хамгийн багадаа 42 ширхэг F-35A-ийг худалдан авахаар төлөвлөжээ. Токио Америкийн онгоцнуудыг зэвсэглэхийн тулд алсын тусгалтай \”агаар-газар” ангиллын далавчит пуужин авах шийдвэр гаргажээ. Өмнө нь Япон болон Японы тэнгист БНАСАУ–д тавигдсан хориг мөрдөгдөж байгааг ажиглахаар хөлөг онгоц явуулсан талаар мэдээлэлж байсан билээ.
Ц.Пүрэвдорж