Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж, ирэх хоёрдугаар
сарын 25 хүртэл Хөвсгөл нуураар зорчихыг хоригложээ. Учир нь тус аймгийн
хэмжээнд нийт нутгаар дулаан өвөл болсонтой холбогдуулан гол мөрний ус өмнөх
жилээс нимгэн хөлдсөн байна. Үүний улмаас гол мөрний мөсөн дээгүүр
автомашинтайгаа зорчиж яваад осолдох тохиолдол цөөнгүй гарчээ.
Тухайлбал, энэ сарын 21-ий шөнө Ханх сумыг зорьж явсан 11 зорчигчтой фургон
машин Хөвсгөл нуурын хар хил рүүцөмөрч орсон байна. Нуурт
машинцөмөрч орсонтой холбогдуулан энэ сарын 22-ноос эхлэн зам
тээврийн байцаагч нар хяналт шалгалт хийж иргэдийг зөвхөн өдрөөр зорчуулж
байсан бол өнөөдрөөс Хөвсгөл нуураар зорчих хөдөлгөөнийг сарын хугацаанд
бүрэн хоригложээ.Ханхыг зорих иргэдийг зөвхөн Сантын даваагаар зорчих үүрэг өгч, хяналт
шалгалтыг тогтмол ажилуулахаар аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.