Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 8 дугаар байрны гадна байрлаж байсан автомашины гурвалжин цонхыг хагалж, эд зүйл хулгайлсан хэрэг өнөөдөр гарчээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суугаа эрхэлсэн тодорхой ажилгүй Г гэч үйлдсэн байна. Үүнээс гадна, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 27 дугаар байрны гадна байрлаж байсан автомашины хаалганы шилийг хагалан эд зүйл хулгайлсан хэрэг мөн гарсан байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд оршин суудаг Э гэгч үйлдсэн бөгөөд одоогоор эдгээр гэмт хэргүүдийг цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байгаа юм байна. Сүүлийн үед хулгайлах гэмт хэрэг ихээр гарч байгаа тул Нийслэлийн цагдаагийн газраас иргэд олон түмнийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, автомашинаа харуул манаатай, хяналтын камертай зогсоолд байршуулан автомашиндаа эд зүйл үлдээхгүй байхыг зөвлөж байгаа ажээ.