Хөвсгөл аймагт Япон улсын Жайка олон улсын байгууллагаас \”Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгаалалын үйлчилгээг сайжруулах\” төсөл 2016 оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Баяндалай, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж, Халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ, Ирээдүй,Титэм сургуулийн нийгмийн ажилтан бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсын Токио хотод энэ сарын 12-27-ы өдрүүдэд чадавхжуулах сургалтанд хамрагдаж байна. Сургалтын хүрээнд Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар орчинд амьдардаг, тэдэнд төр засгаас үзүүлдэг дэмжлэг хөтөлбөр хэрхэн хэрэгждэг, орон нутагтаа сайн туршлага болгох ямар үйл ажиллагаа байгаа тал дээр газар дээр нь судалж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 565 хүүхэд байдаг бөгөөд эдгээр хүүхдүүдэд, боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэх зорилгоор Мөрөн сумын Ирээдүй, Титэм сургуулийг туршилтын сургуулиар сонгон ажиллаж байгаа бөгөөд төсөл 2019 онд дуусах ажээ.