Samsung Galaxy S9 ба S9+-ийн загвар гарсныг Venture Beat сайтад нийтэлжээ. Нийтлэлд тэмдэглэснээр шинэ ухаалаг утасны загвар өмнөхөөсөө бага зэрэг ялгаатай ажээ. Venture Beat-ийн мэдээлснээр Galaxy S9-ийн дэлгэц 5,8 инч, 4GB-ын хурдтай, санах ой нь 64GB ажээ. Харин S9+ нь 6,2 инчийн дэлгэцтэй, 6GB ба 128GB үйлдэл ба санах ойтой. Үндсэн 12 мегапикселийн камер нь зураг авалтын өнцгөө хувьсах сувагтай (f/2,4 – f/1.5) ба хурдтай зураг дарах боломжтой (секундэд 480 кадр).
Түүнээс гадна Galaxy S9 ба S9+нь царай таних систем илүү сайжирсан, харин хуурууныхээ таних систем нь өмнөх загварт камерийн хажууд байсан бол энэ удаа камерийн доор байрлуулжээ. Шинэ ухаалаг утсыг албан ёсоор хоёрдугаар сарын 25-нд худалдаанд гаргах юм байна.
Ц.Пүрэвдорж