Оффшор
бүс дэх хөрөнгөө татах хугацааг ирэх сарын 6-ндболголоо. Оффшор данстай
иргэдэд хоёрдугаар сарын 4-ний дотор уг бүсэд бүртгэлтэй мөнгөн хөрөнгөө татах
боломжийг АТГ-аасо лгосон.Гэвч энэ хугацаанд оффшор данстай иргэн хөрөнгөө татсан
мэдээллээАТГ-т ирүүлээгүй аж. Тиймээс энэ хугацааг дахин нэг сараар
сунгаж, мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан
бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө
татах хугацааг ирэх сарын 6-ндболголоо. Оффшор данстай иргэн энэ
хугацаанд оффшор бүсээс хөрөнгөө татсан тухайгааАТГ-т мэдэгдэж бүртгүүлэх
ёстой.
Хэрвээ заасан хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох
эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс
нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээАТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн
албан тушаалтан албан тушаалаасаа халагдах хүртэл хуулийн зохицуулалттай ажээ.Тодруулбал, Эрүүгийн хуулийн
22.10.2-т \”Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол
үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох,
эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван
мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг
хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”
хэмээн заасан байдаг.