Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд, Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглосон байгаа билээ. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг маргааш /2018-02-09/ 9.30 цагаас хуралдах Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэнэ.