\”Пёнчан – 2018\” Өвлийн XXIII олимпийн наадмын
тамирчдын тосгон 02 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн
билээ.Олимпийн наадамд оролцогч орон тус бүрийн \”Тамирчдын
тосгоны туг өргөх ёслол\” өнгөрсөн 1 дэх өдрөөс эхлэсэн бөгөөд өчигдөр 15:00 цагт Монголын баг тамирчдын туг өргөх ёслол \”Пёнчан тамирчдын
тосгон\”-нд зохион байгуулагдлаа.
Ёслолд Монголын баг тамирчид, хүндэт зочдоор дагалдах зочдын
хамт ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван болон Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин
сайд Б.Ганболд тэргүүтэй дипломат ажилтнууд оролцон хүндэтгэл үзүүлэв.