НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаар 654’168 татвар төлөгч
иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум
төгрөгийг өчигдрийн байдлаар олгожээ. Монголбанкнаас дансны мэдээлэл зөрүүтэй
шалтгаанаар 11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцсан байна.
Эдгээр иргэдийн хувьд арилжааны банк дахь дансны мэдээллээ
ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ
тулган засварлах шаардлагатай юм.2018 оны хоёдугаар сарын
07-ны өдрөөс эхлэн ebarimt.mn цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн
тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулна уугэж ТЕГ-аас мэдээллээ