UNIVISION хэрэглэгчийнхээ эрхийг хамгаал! Оросын МАТЧ ТВ-гээр спортын олон төрлийн уралдаант тэмцээн гардаг. Жишээ нь ирэх бямба гарагт Ла Лига: РЕАЛ – БАРСА.
Тэр сувгийг үзэж байгаанхаа төлөө мөнгө төлдөг, ийм ийм суваг үзүүлнэ, ийм сувагтай гэж гэрээ хийж мөнгөө авдаг атал яагаад хаав??
Үүнд нөлөөлсөн гэх SPS-ийн санаачлага ч буруу!! ПЛ/премьер лига/-ээ үзүүлхийн тулд арай л дарамталж байна. Суваг хаана, баар саванд үзүүлэх боломжгүй болтол их мөнгө нэхнэ.
Больмоор юм!! Хятадын CCTV5-аар маш олон спортын төрлүүдийн том тэмцээнүүд гардаг. Бас л хаасан!!! Шударга өрсөлдөөн хаана хэнд үйлчлээд байна вэ. Монголынхоо газар шороонд, хууль нийгэмд нийцсэн ажил хий л дээ. Та нар хөлбөмбөгийг хөгжүүлэх биш улам л муутгаад байна шүү дээ! Бизнес мөн, ойлгож байна. Гэхдээ бусад оронд ингэж хатуу, бүдүүлэг ханддаггүй шүү дээ!
Англид ПЛ-ийг төлбөртэй үздэг, тийм. Гэхдээ олон нийтийн сувгаар 10-20% тоглолтоо гаргадаг. Тэгж байж хөлбөмбөг чинь олон нийтэд хүрч дэлхийн #1 спортын статусаа хадгалж байна. SPS гоё сайхан зүйл хийж байгааг харж байна, тэр болгоныг үгүйсгэмээргүй байна. Гэхдээ л дэндэж байна шүү дээ. Ла Лига, Оросын Лиги, Биатлон, Хоккей, Хөнгөн Атлетик гээд бусад олон төрлийн тэмцээнийг үзүүлж буй сувгийг үзэх хууль ёсны эрхийг яагаад уландаа гишгэнэ вэ? ПЛ, Аваргуудын Лиги гарах үеэр нь л хаа л даа!!!
UNIVISION ч гэсэн шударга бай! Гэрээгээ хар, хууран мэхлэх ээ, басан доромжилхоо боль!!!
Энэ бол гуйлт биш хууль ёсны ШААРДЛАГА!!!
Эх сурвалж: Amarsaikhan Enkhboldbaatar