Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Монгол төмөр зам ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт батлан даалтад гаргасан. Гэтэл хэргийг шалгаж буй прокурор Б.Батзаяаг батлан даалтад гаргасанг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Ингээд прокурорын гомдлыг хэлэлцэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, Ерөнхий шүүгч М.Алдар шийдвэрээр гарган Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын \”Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорихоор болов.
Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын \”Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан юм.
Амар