Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн “Балбархай” гэдэг газарт тус сумын харъяат 38 настай иргэн С /эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ хоёрдугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Балбархай гэдэг газар нь сумын төвөөс баруун зүгт 18 км-т оршдог байна.
Сураггүй болсон иргэний тухай дуудлагыг маргааш нь буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын 24 алба хаагч, орон нутгийн 10 хүн, нийт 34 хүн тухайн өдрийн 18:35 цагт эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн аж. Ингээд сураггүй болсон иргэнийг мөн өдрийн 23:34 цагт гэрээс нь 1.2 км зайтай малчин Т-гийн гэрээс эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.