Өмнөд Солонгос, Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Уны урилагын хариуг өгөхөөр тусгай илч томилохоор төлөвлөжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жи америкийн ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцахдаа мэдэгсэн гэж Reuters дамжуулжээ. Талууд саявтархан Өвлийн Олимпийн хүрээнд Өмнөд Солонгост ирсэн хойд солонгосын төлөөлөгчдийн талаар авч хэлэлцжээ. “Талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгахын тулд хамтын чармайлтаа үргэлжлүүлж, улмаар Өмнөд ба Хойдуудын хоорондох харилцан ярилцах ажиллагааг дэмжин, үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Хоёр улсын ерөнхийлөгчид Сөүл болон Пхеньяны хоорондох хэлэлцээрийн явцын талаарх нарийн зөвлөмжөө үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
Ц.Пүрэвдорж