БНАСАУ хэрэв Вашингтон урьдчилсан нөхцөл гүйцэтгэхийг шаардахгүй бол АНУ-тай харилцан ярилцлагат оролцох болно гэж БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн мэдэглээс иш татан мэдэгдэлээ. “БНАСАУ ба АНУ-ын хооронд хэдэн арван жил хэлэлцээр хийх явцад АНУ-тай харьцах үед ямар-нэг урьдчилсан нөхцөл шалтгаан хайгаагүй тохиолдол байгаагүй бөгөөд ирээдүйд ч мөн тийм байна”-гэж хойд солонгосын ГХЯ төлөөлөгч мэдэгдэлээ.
БНАСАУ “Энх тайваны болоод дипломат замаар харилцан ярилцлага ба хэлэлцээрийн тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэж болно”, гэхдээ харилцан ярилцлагын талаар гуйж гувших эсвэл дайны хувилбараас зугтах талаар АНУ-ын мэдэгдэж байгаагаар явахгүй”-гэж тэр тэмдэглэлээ.
Төлөөлөгч цааш нь БНАСАУ хоёр талуудын санааг зовоож буй асуудлаар “Тэгш эрхийн үндсэн дээр” хэлэлцэх саналтай байгааг нэмж хэллээ. Түүнчлэн ГХЯ төлөөлөгч, Вашингтоныг Пхеньяны хэлэлцээрт оролцуулахын тулд БНАСАУ өөрийн цөмийн программаасаа татгалзвал зохих гэсэн инээд хүргэм хүсэлт байсан талаар мэдэгдсэн гэж дурьдсан.
“Солонгосын хойгт энх тайваныг тогтоох нь манай ард түмэн болон дэлхийн бусад орны хүсч байгаа зүйл үү эсвэл хэн ч хүсэхгүй байгаа элдэв сөргөлдөгч талын нөхцөл байдлыг бутаргах уу –энэ бүхэн АНУ-ын хандлагаас шууд хамаарна”-гэж мэдэгдэлд тэмдэглэглэжээ.
Ц.Пүрэвдорж