Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар саяхан Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр жүдогийн хар бүс авчээ. Тэрээр энэ тухай хэлэхдээ, “Хувь хүний хувьд надад дурсамжтай үйл явдал болсон. Би бага байхдаа тулааны урлагийн “Кодокан” ордонд очиж үзэх юмсан гэж мөрөөддөг, магадгүй энэ нь үлгэр домогт гардаг ордон юм болов уу гэж хүртэл боддог байсан. “Кодокан”-д зочлон жүдогийн дүрэм, нарийн дэг жаягаар нь шалгалт өгч, тэнцсэндээ баяртай байна” гэжээ.
Эх сурвалж: asiarussia.ru