Дэлхийн Монголчууд намыг саяхан буюу энэ сарын 5-ны өдөр Улсын Дээд шүүх албан ёсоор бүртгэж авснаар Монгол Улсад 28 дахь нам мэндэлсэн билээ.
Тэгвэл Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн нам /ИХХҮН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Л.Эрдэнэ-Очир нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцжээ. Гэвч хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Хэрэв хуулийн шаардлага хангаад шүүх бүртгэлд оруулсан бол 29 дэх нам мэндлэх байлаа.
Гэхдээ энэ нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.