Их Британы Ерөнхий сайд Тереза Мей тус улсын парламентын хуралдаан дээр Оросын экс тагнуулч Сергей Скрипаль болон түүний охин ОХУ-д бүтээгдсэн хүний мэдрэл оюун ухаанд нөлөөлөх хортой бодисонд хордсон гэж албан ёсоор мэдэгджээ. Ерөнхий сайдын хэлснээр бол уг хортой бодис нь тавдугаар үеийн “Новичок” хэмээх тусгай хорт бодис бөгөөд Орос улс уг хэрэгт холбоотой байх өндөр магадлалтай хэмээн хэлсэн байна. Тэрээр парламентын хуралдааны үеэр хэлэхдээ энэ асуудлаар ОХУ-д 24 цагийн хугацаа өгч байгаа гэж мэдэгдэв. Харин ОХУ-ын ГХЯ энэ талаар тайлбар хийхдээ ”энэ бол Их Британы зүгээс ОХУ-ын эсрэг явуулж буй ээлжит улс төр мэдээллийн компанит ажиллагаа” гэсэн хариу мэдэгдэл хийсэн байна.