Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Каунти дунд оврын автобус 28 зорчигчтой Хустайн давааны орчим өнөөдөр 06:00 цагийн үед онхолдож, газар дээрээ нэг хүн нас барж, 2 хүн маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай мэдээ байна.
Тиймээс иргэд, зорчигчид хууль бусаар зорчигч тээвэрлэлтээс татгалзаж, гэрээтэй, баталгаатай, даатгалтай, GPS-ийн хяналттай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг сануулж байна.