Мэдээ, мэдээллийн Reddit сайт өөрийн хэрэглэгчдэд Их Британийн Аут-Скеррис арлуудын нэгэн дээр амьдардаг 10 настай сурагч хүү Аарон Андерсонд Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлсэн ил захидлуудыг илгээхийг уриалжээ.
Энэ хүүд ангийн найз гэж байхгүй, ерөөсөө нэг ч найз байдаггүй гэнэ. Тус арал дээр нийтдээ 65-хан хүн амьдардаг байна. Аарон хоёр өрөө сууцанд байрладаг сургуулийнхаа цорын ганц сурагч юм. Түүний үзэж буй бүх хичээлүүдийг ганцхан багш заадаг аж. Хүүгийн хамгийн сайн найзууд бол нугаснууд, хонинууд болон ганц нохой нь гэнэ.
Энэ санаачлагыг гаргасан хүн \”Би тэр хүүгийн нүүрэн дээр сайхан инээмсэглэл тодроосой гэж хүсэж байна” хэмээн бичжээ. Хүүд очих илгээмжүүдийг эзэнд нь өгөхийн тулд санаачлагч эр Аароны сурдаг сургууль руу утасдаад багш болон сурагч хүүд сэдсэн зүйлээ ярьжээ.
Гэхдээ хүмүүс энэ сарын 07-ныг хүртэл захидал илгээх боломжгүй юм. Мэндчилгээнүүдийг яг Зул сарын баярын өмнө хүлээж авахаар зохицуулж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn