Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, ЕТГ, БОЯ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн ажлын алба, Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ, тус сумын Тост багийн малчдид, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцохын зэрэгцээ цаашид авах арга хэмжээний талаар хамтдаа хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж үг хэлсэн. Тэрбээр \”Тосон бумбын нурууг хамгаалж чадаагүйгээс хайран залуу амиа алдлаа”хэмээн нулимс дуслуулж байлаа. Тиймээс цаашид тус газрыг улсын тусгай хамгаалалтад авахад бие сэтгэлээ зориулна хэмээсэн юм.