Монгол Улсын Засгийн газар Канадын \”Хан Ресурс” компани
хоорондын маргаан хурцдах шинжтэй болоод явчихлаа. Манай Засгийн газар Арбитрын
шүүх дээр ялагдал хүлээж, Канадын \”Хан ресурс”-д 104 сая ам.долларын нөхөн
төлбөр өгөхөөр болсон. Мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөрийн хүү ч
нэмэгдсээр байгаа. Гэвч манайх Арбитрын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Францын
Парис хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ мэтчилэнгээр асуудал хөвөрч, цаг
хугацаа урссаар байгаа юм.
Гэтэл \”Хан Ресурс” компаниас нөхөн төлбөр төлөхгүй байгаа
асуудал анхаарлаа хандуулж, хэрвээ төлөхгүй бол Монгол Улсын гадаад дахь өмчийг
битүүмжлэх тухай хүсэлтийг тавиад эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл Арбитрын шүүхийн
шийдвэрийг хүчээр хэрэгжүүлэх, нөхөн төлбөрийг барагдуулах арга хэмжээ авахаар
шулуудсан аж.
Харин манай улсын гадаад байгаа өмч гэвэл Элчин сайдын
яамд болон улс хоорондын нислэг үйлдэж буй онгоцнууд л болж таарч байна. Мөн
зарим нэг хүмүүсийн гадаад дансан дахь хөрөнгө байж болох юм. Гэхдээ ихэнх
нь нууц хэлбэртэй байдаг учраас иргэдийн
дансанд шууд халдаж, битүүмжлэх боломжгүй. Тиймээс шүүх хэрвээ нэхэмжлэлийг
хангахаар болвол манай Элчингийн эд хөрөнгө аль эвсэл нислэг үйлдэж буй онгоцнуудыг
битүүмжлэх шаардлагатай болох нь.
Францын Парис хотын шүүхын шийдвэр гарах хүртэл Арбитрын
шүүхийн шийдвэр хүчинтэй байсаар л байгаа. Тиймээс манайх \”Хан Ресурс”-тай
ойлголцолд хүрэхгүй бол асуудал үүсгэн байж \”бонд”-ын мөнгөөр авсан хэдэн
онгоцоо гадны улс оронд битүүмжлүүлж, барьц алдах вий гэсэн болгоомжлол төрөх
боллоо.
Амар