Улаанбаатар хотоос Өмнөговь, Дундговь аймгийн чиглэл дэх нийтийн тээврийн бүх үйлчилгээг Баянзүрх зорчигч тээврийн төв рүү шилжүүлнэ.
Драгон буюу “Сонгинохайрхан” зорчигч тээврийн төвөөс Өмнөговь аймгийн Тавантолгой, Цогтцэций сумд, Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан_Овоо, Дэлгэрхангай чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс “Тэнгэр плаза” төвд байрлах Баянзүрх зорчигч тээврийн төв рүү шилжүүлэхээр болжээ. Тиймээс дээрх чиглэлүүдэд зорчих иргэд зүүн вокзал буюу Баянзүрх авто вокзалаар үйлчлүүлэх болсныг анхаарна уу.