Жүжигчин Р.Адъяа өчигдөр гэртээ согтуу ирээд, эхнэрээ хэвтэрт ортол нь зодсон тухай мэдээлэл сошиал ертөнцөд ид шуугиан тарьж байна. Түүний эхнэр байгууллагаараа амралтад явсанд Р.Адъяа дургүйцэн хардалтын улмаас зодсон гэж эхнэр нь өргөдөлдөө дурдсан гэнэ. Одоогоор уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна. Энэ тухай Р.Адъяагийн эхнэрийн найз Од Гэрэл гэгч эмэгтэй фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн бөгөөд тэрээр, “Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байсан жүжигчин Адъяа өнөөдөр буюу 3 сарын 13-ны өглөө согтуу гэртээ орж эхнэрээ зодож, дэвсэж, багалзуурдан алахыг завдаж, одоо цагдаад шалгагдаж байгаа эхнэр нь хэвтэрт орсон байна. Гэмгүй царайлсан муу хар хөгийн амьтан чадваргүй гар киноныхоо дүр шиг архичин хүчирхийлэгч бсан байна шдээ. Өмгөөлөх хамгаалах найз нь бас бдаг юм шүү ёстой ертөнцийн шившиг болгоё л доо” хэмээн бичжээ.