Монгол Улсад зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 353-р ангид зочлон үйл ажиллагаатай танилцлаа. Монгол улсад Агаарын цэрэг үүсэн байгуулагдаад 54 жил болжээ. Тус ангийн үндсэн үүрэг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн агаарын орон зайн аюулгүй байдлыг батлан хамгаалахад оршдог. Тус ангид Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны 1976 оны 3 дугаар сарын 9-ны 15-р тогтоолоор “Цэргийн Алдар” алтан медалийг нөхөн олголоо. Энэхүү арга хэмжээнд Агаарын цэргийн командлалын ажиллагааны удирдлагын дарга, хурандаа Т.Ганбат, ЗХ 353 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Энхбат, Агаарын цэргийн үе үеийн ахмад дайчдын төлөөлөл тус ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Энэ өдөр хуучин цагийн зэвсэг болон шинэ цагийн зэвсгээ туршиж үзсэн бөгөөд энэ бүгд нууцлалын зэрэгтэй учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж болохгүй гэдгээ учирласан юм. Халдах дайсан довтлоод ирэхэд бэлэн байдалд эх орноо хамгаалахад хөл хавсруулан жагсах цэрэг эрс өдөр бүр суралцаж, хүмүүжиж, олон аавын хөвгүүдтэй анд болж, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэнэ хэмээн тэд ярилаа. Мөн энэ үеэр МЗХ-ны удирдалгууд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа болоод цэрэг эрс албанаасаа халагдсаны дараа энгийн амьдралаа шилжээд ажлын байрны зуучлал болоод цэргийн ангид олж авсан мэдлэг, хүмүүжлээрээ нийгэмдээ хэрхэн үлгэр жишээ байх Монгол хүн байхын утга учир, үнэ цэнийг бий болгох. Мөн залуучуудын байгууллагатай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж гэр бүл, ажил амьдрал, карьер гээд нийгэмд хэрхэн яаж хөлөө олох талаар нээлттэй ярилцсан юм.
Цэргийн ангиас бэлтгэсэн “Монгол Цэргийн баяр” нэвтрүүлгийг SCН телевизээр 3-р сарын 18-ны өдөр 22:15 цагаас хүлээн авч үзээрэй.