Интернэт сүлжээгээр Исламын бүлэглэл Оросын тагнуул гэгдэх хүний толгойг авч байгаа бичлэг тарсан. Дүрс бичлэгт Чечений нийслэл Грозний хотын иргэн, 23 настай Магомед Хасиев гэж өөрийгөө нэрлэсэн хүнийг Оросын Холбооны Аюулгүй байдлын Албаны даалгавартай тагнуул гэж танилцуулсан байна. Түүнийг Исламын улс бүлэглэлийн мэдэлд байгаа Сири, Иракийн нутагт ажиллаж, Оросоос очиж нэгдсэн хүмүүсийн тухай мэдээлэл цуглуулж байсан хэмээн буруутгажээ.
Бичлэгийн төгсгөлд нэгэн террорист Орос улсын нутагт халдлага хийнэ гэж занаад хохирогчийн толгойг авсан байна.
Тэгвэл өчигдөр буюу Пүрэв гарагт Чечений БНУ-ын ерөнхийлөгч Рамзан Кадыров алагдсан хүнийг чечень үндэстэн, ОХУ-ын иргэн байсныг сэтгүүлчдэд мэдээлж түүний өшөөг авах болно гэжээ. Энэ тухай Кадыров \”Чеченчүүд хариуг өгөхгүй байна гэж байдаггүй. Ийм зүйлийг мартдаггүй. Манай иргэнийг алсан этгээд удаан амьдрахгүй” гэсэн байна.
Эх сурвалж: Russia Today