НМХГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02-01/728 тоот “ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэгчдэд” зориулан гаргасан үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдлийг тараагаад эхэлжээ. Одоогоор ЧД-ийн 1, 3 дугаар хороо, Төв шуудан, Мөнгөн завьяа орчимд байршилтай 10 гаруй TYЦ-ийн үйл ажиллагаа эрхлэгчдэд уг мэдэгдлийг хүргэж гарын үсэг зуруулан биелэлтийг хангуулахаар ажиллаж байгаа юм байна. Мэдэгдэл тараах ажил үргэлжилж байгаа гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.